АВДАР СУС

Онцлог


Бусад системээс юугаараа давуу вэ ?

...

ХАМГААЛАГДСАН СЕРВЕР

АВДАР СУС нь мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэн Олон улсын болон “Үндэсний дата төв”-ийн хамгаалалтын системд давхар хамгаалагдсан тул мэдээллийн найдвартай байдал бүрэн баталгаатай.


ҮҮЛЭН ТООЦООЛОЛ

АВДАР СУС-г хэрэглэхийн тулд ямар нэгэн сервер, түүний найдвартай ажиллагааг хангах олон тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн хүмүүс хэрэггүй. Зөвхөн интернет орчин байхад л хангалттай.

...

...

ШИНЭЧЛЭЛ

АВДАР СУС нь хамгийн хурдан шинэчлэлтийг тогтмол хийдгээрээ бусад ижил төстэй програмуудаас ялгагддаг. Тогтмол шинэчлэгдэж сайжирч байх тул технологийн хөгжилд хэзээ ч чирэгдэхгүй.

...


Дэлхийн жишиг

Хөгжлөө даган урагшилж ДЭЛХИЙН ЖИШИГ ЦАХИМ СУРГУУЛЬ байх нь бидний эрхэм зорилго билээ. Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж, сургалт хөгжлийн бүхий л хэрэгцээг нэг дор багтаасан цахим систем нь боловсролын салбарт хувьсал авчрах болно.

...


Нээлттэй сургууль

Мэдлэг боловсролын зуунд мэдээллийн хүртээмжтэй, ил тод байдал нь сургуулийн удирдлага, сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тусална.

...


Цахим сургууль

Сургуулийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулснаар ачаалалтай ажилладаг багш нарын ажлын ачаалал буурч, сургалт хүмүүжилд зориулах цаг хугацаа уртсаж, цаасан журналыг халах төдийгүй сургуулийн дотоод зохион байгуулалт, боловсролын тогтолцоонд дэвшил хийх болно.

...
Риспонсив

Бүх төрлийн смарт гар утас, таблэт болон компьютерээс ашиглах боломжтой.

Гарын авлага

Хэрэглэгчдэд зориулсан гарын авлага системд байрлах тул хэрэглэхэд хялбар.

Хялбар

Найман настай балчираас наян настай буурлууд хүртэлх бүх насны хэрэглэгчиддээ зориулан хэрэглэхэд хялбараар бүтээгдсэн.

Үүлэн систем

Орчин үеийн дэлхийн чиг хандлагыг даган үүлэн тооцоололд суурилан бүтээв.

Ухаалаг эмейл

Нийт эцэг эхчүүд систем дэх хувийн мэдээлэлдээ эмейл хаягаа бүртгэснээр сурагчийн хичээл таслалт, дүнгийн мэдээг цахим шуудан давхар сануулах болно.

Цогц систем

Сургуулийн үйл ажиллагаанд оролцогч бүхий л хэрэглэгчдийн хэрэгцээг нэг дор багтаасан тул ажлыг тань системчилж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Цахим сургууль

Цахим сургуулийн нэгэн чухал хэсэг бол багш нарын хамтын ажиллагаа...


ЦАХИМ ШАЛГАЛТ

Цахим шалгалтын модуль нь “Сургуулийн нэгдсэн шалгалтын сан”-г бий болгох зорилготой. Энэ нь шалгалтын материал бэлтгэх ажлыг хөнгөвчилж, цаас хэмнэх, цаг хугацааг хөнгөвчлөх давуу талтай.

ВЕБСАЙТ

Хэрэглэж буй сургууль нь өөрийн вебсайттай болж, аливаа арга хэмжээ, мэдээ мэдээллүүдээ сайтанд байршуулж олон нийтэд нээлттэй түгээх, бусадтай хуваалцах боломжтой болох юм. Вебсайт нь цахим сургуулийн бусад сургуулиудаас ялгарах давуу талыг илэрхийлнэ.

МАНАЙ АНГИ

Анги тус бүрийн багш, сурагчид, эцэг эхчүүдийн нэгдсэн сүлжээ бүхий мэдээлэл солилцох, санаа бодлоо илэрхийлэх булан юм. Анги удирдсан багшийн хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь ангийнхаа сурагч нэг бүр болон эцэг эхтэй нь тулж ажиллах байдаг. Харин "Манай анги" булангаар дамжуулан энэхүү асуудлыг хялбар аргаар шийдэх боломжтой.

НОМЫН САН

Цахим номын сан нь сурагч бүрт нээлттэй. Системд үндсэн сурах бичгүүдээс гадна ямар ном, хичнээн тоогоор байгааг, ашиглах боломжтой эсэхийг харах боломжтой.

...
...
...
...
...
ТАХ

Түгээмэл асуулт хариулт


Гар утаснаасаа ашиглах боломжтой юу?
Та бүх төрлийн үйлдлийн системтэй смарт гар утас болон таблет төхөөрөмжнөөс ашиглах боломжтой.
Танай системийн хамгаалалт хэр вэ ?
АВДАР СУС нь мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэн олон улсын болон “Үндэсний дата төв”-ийн хамгаалалтын системд давхар хамгаалагдсан.
Ирцийн мэдээллийг шууд авч болох уу?
Мэдээж болно. Таны хүүхэд тухайн цаг дээр ирээгүй бол таны эмейл хаяг руу ирцийн мэдээлэл автоматаар илгээгдэнэ.
Би солонгост ажилладаг манай хүүхэд Монголд сурдаг юмаа. Би эндээс хүүхдийнхээ дүн, ирцийн мэдээллийг аваад байх боломжтой юу?
Манай системд дэлхийн хаанаас ч нэвтрэх боломжтой. Танд зөвхөн ухаалаг төхөөрөмж, интернэт байхад л та цаг ямагт, дэлхийн аль ч өнцгөөс хүүхдийнхээ мэдээллийг хүлээн авах боломжтой.
Шинэчлэлт хөгжүүлэлт байнга хийгдэх үү?
Манай систем цаг үеэ даган байнгын шинэчлэлт хөгжүүлэлт хийгдэнэ.